2020 оноос цалингийн доод хэмжээг 420 мянган төгрөг болгоно
2019/02/14

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Хөдөлмөр нийгэм хамгааллын сайд С.Чинзориг нар МҮЭ-ийн холбооны төлөөллүүдтэй уулзалт  хийлээ. Энэ үеэр  "2020 оноос энэ хэмжээг нэмэгдүүлж, 420 мянган төгрөг болгоно" гэж Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэллээ. 

Тэрээр, Ерөнхий сайд У.Хүрэлсүх: 2017 оноос хойш манай зээлжих зэрэглэл хоёр дахин нэмэгдсэн. Энэ бол улсын эдийн засгийн тогтвортой байгаагийн илэрхийллээс гадна аж ахуйн нэгжүүд гаднаас зээл авах боломжийг бүрдүүлж байгаа. Засгийн газар өнгөрсөн 2018 онд гадаадаас өр, зээл авсангүй, өндөр хүүтэй бонд аваагүй. Арилжааны банкнуудаас өндөр хүүтэй зээл аваагүй. Өөрсдийнхөө дотоод боломжоо ашиглаж ажилласан. Дээр нь аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа дээшилснээр МҮЭ-ийн холбооноос тавьж байгаа хүсэлт тодорхой хэмжээгээр биелэх боломж бүрдсэн. Цаашдаа бид цалин, тэтгэврийг үе шаттайгаар нэмэх чиглэлд Засгийн газар анхаарч ажиллана"  гэлээ.

"Засгийн газар МҮЭХ-ны саналыг сонсож, хэлэлцээрийн хүрээнд өнгөрсөн онд тодорхой үр дүн гаргасан гэдгийг онцолж хэлмээр байна. Өнгөрсөн онд гурван талт хэлэлцээрийн хүрээнд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлж чадлаа. 2020 он хүртэл хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 75 хувь хүртэл нэмэх шийдвэрт хүрч чадсан. Мөн хэлэлцээрийн хүрээнд төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлэх шийдвэрт хүрсэн. ОУВС-гийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд хөдөлмөр, нийгмийн хамгааллын хүрсэн түвшинг өөрчилсөн" хэмээн МҮЭХ-ны Ерөнхийлөгч Б.Амгаланбаатар онцлов

 

 

 

 

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404