МҮХАҮТ удирдлагаа шинэчилнэ
2019/02/14

Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим ээлжит их хурлаа энэ сарын сүүлчээр хийх гэж байна. Дөрвөн жилд нэг удаа хуралддаг тэрээр энэ удаагийн хурлаараа МҮХАҮТ-ын дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулж, Танхимын удирдах байгууллага, албан тушаалтнуудаа шинэчлэн сонгох ажээ.    Удирдах албан тушаалтнуудыг Удирдах зөвлөлийн 75 гишүүний саналаар сонгох бөгөөд МҮХАҮТ-ын ерөнхийлөгчид нэг хүн 1 удаа улиран сонгогдох эрхтэй буюу 8  жил ажиллах боломжтой болгож өмнөх хурлаар өөрчилсөн аж.

Танхимын Удирдах Зөвлөлийн дарга, Танхимын дарга, Орлогч дарга, Ерөнхий нарийн бичгийн даргад нэр дэвших хүмүүс  хурлаас хоёр хоногийн өмнө буюу энэ сарын 26-наас өмнө материалаа өгч нэрээ дэвшүүлэх ёстой юм байна.  Одоогоор МҮХАҮТ-ын Удирдах зөвлөлийн дарга  “Ард санхүүгийн нэгдэл”-ийн Гүйцэтгэх захирал Ч.Ганхуяг нэр дэвшихээ мэдэгдээд байгаа аж. 

МҮХАҮТ нь 3,500 орчим аж, ахуйн нэгжийн гишүүнчлэлтэй Монголын хамгийн том бизнес эрхлэгчдийн нэгдэл юм.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404