Нобелийн шагналд Д.Урианхайг тодорхойлжээ
2019/02/14

Утга зохиолын салбарын 2019 оны Нобелийн шагналд Монголоос “Болор цом”-ын эзэн, Дэлхийн урлаг соёлын академийн байнгын гишүүн, Утга зохиолын доктор Д.Урианхайн нэрийг Нобелийн шагналд нэр дэвшүүлсэн байна. Нобелийн хорооноос манай улсын ШУА-д зохиолчоо нэр дэвшүүлэх саналыг ирүүлсний дагуу  ийнхүү түүний нэрийг Нобелийн шагналд тодорхойлжээ. 

Д.Урианхайг энэ цагийн Азийн тэргүүн яруу найрагч гэж үнэлэн Азийн Утга зохиолын анхны шагналыг 2017 онд олгосон байдаг. 

Нобелийн шагналд нэр дэвшүүлэх шалгууруудын нэгэнд тухайн зохиолчийн бүтээл олон орны хэл дээр орчуулагдсан байх шаардлага тавьдаг. Тэгвэл Д.Урианхай гуайн бүтээл англи, хятад, франц, герман, солонгос, унгар, орос, япон, македон зэрэг 14 хэл дээр орчуулагдсан байдаг ажээ.

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404