Нэн ховор ан амьтан агнахгүй байхыг цагдаагийн байгууллага анхааруулж байна
2019/02/13

Говь-Алтай аймгийн харьяат иргэн И нь Монгол Улсын засгийн газрын 2012 оны 07 дугаар тогтоолоор ховор амьтны жагсаалтад орсон Алтайнхойлог шувууны эд эрхтнийг зарах зорилгоор авч явсан, Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороонд байрлах “Эмээлт” түүхий эд худалдан борлуулах зах дээр иргэн И, Х нар нь нэн ховор амьтны жагсаалтад орсон “Цоохор ирвэс”-ийн шинэ арьс, хөлдөөсөн махтайгаа гавлын ясыг зарах зорилгоор тээвэрлэж байсныг цагдаагийн алба хаагчид илрүүлэн шалгаж байна.

Мөн иргэн Б,Э ховор амьтны жагсаалтад орсон Хүрэнбаавгайн 7 ширхэг хөлдөөсөн савар, иргэн Д, Н нар ховор амьтны жагсаалтад орсон хүрэн баавгайн эд эрхтнийг тээвэрлэж явсан, иргэн А мөн нэн ховор амьтны жагсаалтад орсон цоохор ирвэсний хоёр ширхэг арьсыг зарах зорилгоор тээвэрлэж явсныг илрүүлэн мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжилж байгаа аж.

Эрүүгийн хууль заасны дагуу эдгээр иргэдийг арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх юм байна. 

 

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404