Христийн шашныг сурталчилсан байгууллагын үйл ажиллагааг зогсоожээ
2019/02/13

Гадаадын иргэн, харьяатын газраас мэдэгдэл гаргаж христийн шашныг нийтэд сурталчилж, санхүүжүүлсэн байгууллагын үйл ажиллагааг зогсоосныг дурджээ. Тэрээр, тус байгууллагаас зөвшөөрөл аван үйл ажиллагаа явуулж байсан Америкийн Нэгдсэн Улсад төвтэй “Жи Эс Эм” /GSM/ төрийн бус байгууллагын төлөөлөгчийн газар нь олгогдсон зөвшөөрлийн дагуу зорилгодоо нийцсэн үйл ажиллагаа явуулаагүй, христийн шашныг нийтэд сурталчилж, санхүүжүүлсэн тул Гадаадын иргэн, харьяатын газрын даргын 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн А/57 тушаалаар үйл ажилллагаа эрхлэх зөвшөөрлийг хүчингүй болгов" гэжээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404