Трампын үед Америкийн өр дээд цэгтээ хүрэв
2019/02/13

АНУ-ын өрийн хэмжээ түүхэндээ анх удаагаа 22 их  наяд ам.долларыг давсан талаар "Ройтерс" агентлаг мэдээллээ. Тус улсын Сангийн яам энэ талаар нийтэд зарласан байна. 

2019 он гараад АНУ-ын өрийн хэмжээ 90 тэрбум ам.доллараар өссөн гэнэ. Ийнхүү тус улсын өрийн хэмжээ  22,012 их наяд ам.долларт хүрчээ. 2018 оны 1-11 сарын дотор өрийн хэмжээ 1 их наяд ам.доллараар өссөн аж. АНУ-ын 45 дахь Ерөнхийлөгч Дональд 

АНУ-ын төсвийн алдагдал өнгөрсөн онд 17 хувиар өсч, 779 тэрбум ам.долларт хүрчээ. Харин 2020 он гэхэд уг алдагдал 3 их наяд ам.долларыг давах төлөвтэй байна. Дональд Трампын засгийн үед өр ийнхүү өсч буй нь татварын шинэчлэлт,  батлан хамгаалахын зардлыг нэмэгдүүлсэнтэй гэнэ.  

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404