Богд хааны ордон музей хөнгөлөлттэй үйлчилнэ
2019/02/13

Богд хааны ордон музей "Урвуулагч" хэмээх шороон гахай жилийн хаврын тэргүүн сарын шинийн наймны өдөр буюу хоёрдугаар сарын 13-нд хөнгөлөлттэй үнээр үйлчлэхээр болжээ.  Тухайлбал, өнөөдөр өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, хүүхдэд үнэ төлбөргүй үйлчлэх бол насанд хүрэгчид болон оюутнуудад 50 хувийн хөнгөлөлттэй үйлчилнэ.
Түүнчлэн өнөөдөр тус музейд нэг өдөрт багтаан Цагаан дара эх бүтээх арга хэмжээ болж, Богд хааны ордон музейн үзэсгэлэнгийн танхимд “Цагаан дара эх” сэдэвчилсэн үзэсгэлэн гарах юм.

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404