15964 иргэний НӨАТ-ын буцаан олголт Монголбанкнаас буцаагджээ
2019/02/13

Цахим баримтын системд нэр, дансаа зөрүүлэн бичсэн 15, 965 иргэний НӨАТ-ын буцаан олголт Монголбанкнаас буцаагджээ. Тиймээс эдгээр иргэд нэр, дансныхаа зөрүүг арилгаж, хувийн мэдээллээ дахин засварлаж баталгаажуулахыг Татварын ерөнхий газраа санууллаа. Энэхүү 15,964 иргэн нь данс болон нэр нь зөрсөн зөрчилтэй тул хэрэглэгчийн хувийн мэдээллээ засварлан баталгаажуулснаар НӨАТ-ын буцаан олголтыг нь шилжүүлэх боломж бүрдэх юм байна.

Мөн НӨАТ-ын буцаалтаа урьдчилан зээлээр авсан хүмүүсийн мэдээлэл шалгагдаж байгаа аж. Хяналт, шалгалтын ажил дууссан даруйд 2019 оны нэгдүгээр улиралд багтаан олгох юм байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404