1970 оноос хойш цэвэр усны нөөц 83 хувиар буурчээ
2019/02/12

Дэлхийн дулаарал, элдэв зөрчил, дайн дажны улмаас жил ирэх тутам цэвэр усны хомсдол нэмэгдсээр.НҮБ-ын үнэлгээгээр зохих түвшнээс доогуур усан хангамжтай улс орнуудад нийт 2.3 тэрбум хүн амьдардаг ажээ. Мөн нэг тэрбум гаруй хүн аргагүйн эрхэнд бохир усыг хүнсэндээ хэрэглэдэг бөгөөд 400 сая хүн ангаж цангахын туйлыг үздэг гэнэ. Тэр бүү хэл Африкийн зарим нутагт иргэд амьд явахын тулд өдөрт таван цагийг усны эрэлд өнгөрөөдөг аж.

Усны дутагдлаас болж жилд таван сая хүн нас бардгийн ихэнх нь хүүхдүүд. НҮБ усны хөтөлбөрөө амжилттай хэрэгжүүлэн, ус хүрэлцээгүй орчинд амьдардаг хүмүүсийн тоог хоёр дахин бууруулсан ч ирэх 20 жилд усны хомсдолоос болж 34 сая хүн нас барах нь тодорхой хэмээн мэргэжилтнүүд дүгнэжээ. Дэлхийн бүх өвчтэй хүмүүсийн тал хувь нь хүнсний усны хомсдолоос болж, эмнэлэгт хэвтдэг аж. Мөн энэ шалтгаанаар дэлхий дээр найман секунд тутамд нэг хүүхэд нас бардаг. Энэ тоо ялангуяа хөгжиж байгаа орнуудад илүүтэй. 2025 онд 5.5 тэрбум хүн усны хомсдолд орох гэнэ.

Дэлхийн онгон байгалийг хамгаалах сангийн хамгийн сүүлд нийтлэгдсэн тайлан мэдээнд дурдсанаар, 1970 оноос хойш цэвэр усны нөөц 83 хувиар буурсныг онцлон тэмдэглэсэн байна. Дэлхийн уушги гэж нэрлэдэг Амазоны ширэнгэн ойн талбайн хэмжээ ердөө 50 жилийн дотор 20 хувиар багассан бөгөөд хэрэв ойрын хугацаанд дорвитой арга хэмжээ авахгүй бол дэлхий ертөнц илүү ихийг алдах болно гэдгийг онцлон тэмдэглэжээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404