Анхаар - Залилан -"Гар утсаараа яриулаач"
2019/02/12

Гудамж талбай, олон нийтийн газраар явж байхад нь хэн нэгэн хүн  "Гар утсаараа нэг яриулаач" "Хүнрүү дохиод өг, хүн дуудах гэсэн юм залгаж өгөөч" гэх нэрийдлээр гар утсыг нь залилах гэмт хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгдэж байна. Иймд иргэд сонор сэрэмжтэй байхыг анхаарууллаа.

Дашрамд мэдээлэхэд  ХУД цагдаагийн хоёрдугаар хэлтэс хариуцсан нутаг дэвсгэрийн гэмт хэрэг зөрчил үйлдэгдэж болзошгүй цэгүүдэд хүний зүс царай, машины дугаар таних системтэй сүүлийн үеийн камер байршуулжээ. Тус цагдаагийн хэлтсийн хариуцсан нутаг дэвсгэрт он гарсаар гэмт хэрэг 20 хувиар буурсан байна.

 

 
 
 
 

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404