ТҮҮХИЙН ҮНЭТ ДУРСГАЛЫГ СҮЙТГЭЖ, УХСАН ГУРВАН ЭТГЭЭДИЙГ БАРЬЖЭЭ
2018/06/21

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Өвөрхангай аймгийн нутаг дэвсгэр дээр хэсэг хүмүүс хиргисүүр ухаж байна хэмээх мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсэн байна. Мэдээллийн мөрөөр цагдаагийн байгууллагын албан хаагчид тус аймгийн Есөнзүйл сумын 3-р багийн нутаг “Хайрханы ар” хэмээх газар булш ухаж, сүйтгэж байсан иргэдийг илрүүлэн баривчилжээ. Тусгай багаж хэрэгсэл ашиглан ийн түүхийн үнэт дурсгалыг сүйтгэж байсан гурван этгээдийн хянан шалгах үйл ажиллагаа явагдаж байгаа гэнэ. Өвөрхангай аймгийн цагдаагийн хэлтэсээс ард иргэдэд хандан түүхийн үнэт өв хөрөнгө, дурсгалаа хайрлан хамгаалахыг уриаллаа.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404