Чонотой андуурагдсан нохой эзэндээ очжээ
2019/02/12

Энэ сарын 8-ны өдөр ХУД-ийн 15 дугаар хорооноос чоно барьсан тухай мэдээлэл цацагдсан тэрээр Цагдаагийн байгууллага "чоно"-ыг барьж, Нийслэлийн байгаль орчны газарт хүлээлгэн өгсөн.

Чоныг МУИС-ийн Биологийн тэнхимээр тодорхойлуулж, чоно биш нохой болохыг тогтоосон байна. Өнгө зүсээрээ чонотой төстэй боловч толгой, хоншоор, нүдний өнгө, сарвуу зэргийг үндэслэн тодорхойлсон хэмээх мэдээллийг Нийслэлийн байгаль орчны газраас өгчээ

Улмаар БЗД-ийн иргэн Б   2018 оны есдүгээр сард алдсан нохойн зураг нь олон нийтийн сүлжээнд гэнэт "ЧОНО" хэмээн тавигдсаны дагуу холбогдох байгууллагад хандаж, нохойгоо нэхжээ. Нохойтойгоо авахуулсан зураг, нохойны эзнээ таньж буй байдал, бичгээр гаргасан хүсэлт зэргийг нь үндэслэн нохойг эзэнд нь өнөөдөр хүлээлгэн өгсөн байна

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404