Б.Ганхуяг: 1072 хувьцааны ногдол ашиг тараах тооцоо гараагүй
2019/02/12
"Эрдэнэс-Тавантолгой–Инноваци, Үйлдвэрлэл" зөвлөгөөний үеэр Эрдэнэс Тавантолгой ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуягийн хэллээ. Тэрээр "Эрх бүхий байгууллага 50 хоногт шийдвэрлэх хуультай. Энэ хүрээнд Засгийн газрын түвшинд яригдсан асуудал байгаа. Тодорхой тоо баримттай мэдээллийг Засгийн газарт өгсөн. Аудитлагдсан тайлан гарах ёстой. Үүний дараа ТУЗ-өөс шийдвэр гарна. Энэ шийдвэрийг хувьцаа эзэмшигчдийн хуралд танилцуулдаг үүрэгтэй. Энэ процессын дагуу явагдаж байгаа. Компани одоо үндэсний аудитын байгууллагад тайлангаа өгөөд аудитын ажил үе шаттай явагдаж байна. Компанийн хувьцааны нэгж хувьцааны үнэ аудитын тайлан гарсны дараа ТУЗ-ийн шийдэх асуудал. Эцсийн тооцоо гараагүй байна.
Хэр хэмжээний ногдол ашиг тараах тооцоо нь хийгдээд, ажил үргэлжилж байна. Давуу эрхийн хувьцаа болон 1072 хувьцааны талаар яригдсан. Эрдэнэс Монгол дээр байгаа 3 сая хувьцаа бол давуу эрхийн хувьцаа. Мөн 1072 хувьцаа эзэмшигч 2 511 000 иргэний асуудал байгаа. Хуулийн хүрээнд иргэн ямар эрх эдлэх ёстой тэр эрхийг эдлүүлэх чиглэлээр эрчимтэй ажиллаж байна" гэв. 
 

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404