Ричард Гир дахин аав болжээ
2019/02/12

Алдарт жүжигчин Ричард Гир  Алехандра Силва хэмээх 35 настай Испани бүсгүйтэй гэрлээд нэг жил болж байна. Харин Гир 69 настай.  Хосууд саяхан хүүхэтэй болжээ. Бяцхан хүүгийн мэндэлсэн өдөр болон нэрийг одоогоор нууцалж байгаа аж.

Буддын шашны үнэнч сүсэгтэн Гир бие давхар эхнэртэйгээ хамт Далай ламтай уулзаж буй зургаа 2018 оны есдүгээр сард олон нийтэд дэлгэсэн юм.

Ричард Гир өмнө нь загвар өмсөгч Синди Крауфордтой гэрлэж байсан бөгөөд тэдний хүү одоо 19 настай. Одоогийн эхнэр Алехандра нь мөн нэг хүүтэй юм байна. Тэрбээр хөлбөмбөгийн “Реал Мадрид” клубын дэд ерөнхийлөгч байсан Игнасио Силвагийн охин аж. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404