19-25 насны бүлэг хулгайчдыг илрүүлжээ
2019/02/12

Бусдын орон байранд нэвтрэн хулгай хийдэг бүлэг этгээдийг цагдаагийн байгууллага илрүүлжээ. Уг гэмт этгээдүүд нь эрхэлсэн тодорхой ажилгүй 19-25 насны дөрвөн иргэн бөгөөд 2018 оны арваннэгдүгээр сараас эхлэн иргэдийн орон байранд нэвтрэн хулгай хийх болжээ. Тэд одоогоор 20 айлын эд зүйлийг хулгайлснаа мэдэгдээд байгаа аж. Түүнчлэн айлаас хулгайлсан зүйлээ ломбарданд тавьдаг байжээ. Тэдгээр ломбардыг шалгаж эхэлсэн байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404