Нөхөн сонгуулиар 21 хэсэгт санал хураалт явагдана
2019/02/12

УИХ-ын сонгуулийн Хэнтий аймаг дахь 42 дугаар тойрогт явагдах нөхөн сонгуулийн талаар СЕХ-ноос мэдээлэл хийлээ.

СЕХ-ны Нарийн бичгийн дарга Ц.Болдсайхан "Одоо мөрдөгдөж байгаа сонгуулийн тухай хуулинд нөхөн сонгууль 6 сарын сүүлийн ням гариг, 10 сарын эхний ням гаригт болно гэж хуулинд заасан байдаг. Энэ хуулийн заалтыг үндэслэж, УИХ-аас нөхөн сонгуулийг товлон зарласан байгаа. Төрийн албан хаагч, Төрийн өмчийн компанийн захирал, дэд захирал, Төрийн өмчийн оролцоотой компанийн эрх бүхий албан тушаалтнууд сонгуульд нэр дэвшихдээ УИХ-аас сонгууль зарлан товлосноос тав хоногийн дотор албан тушаалаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өгөх ёстой. Тэгэхээр нэр дэвших сонирхолтой хүмүүс энэ сарын 15-ны дотор үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгнө гэсэн үг. Сонгуулиас 120 хоногийн өмнө нэр дэвшигчийн болон сонгуульд оролцож байгаа намын сонгуулийн зардлын дээд хэмжээг аудитын газраас тогтоож өгөх ёстой. Тодруулбал, 3 дугаар сарын 1-нээс өмнө тогтооно" гэлээ. 

Нөхөн сонгуульд 287,6 сая төгрөг зарцуулах бөгөөд үүнээс 246,1 сая төгрөг нь СЕХ-ны нэр дээр, 32 сая гаруй төгрөг нь Улсын бүртгэл, 8 сая гаруй нь цагдаагийн байгууллагад зарцуулагдах ажээ.        Нийт 21 хэсэгт санал хураалт явагдах юм байна. 

Харин сонгуулийн ирцийг бүрдүүлэхэд хэрхэн анхаарах талаар, 

"Сонгогчдын тоо 17450 байна. 2016 онд 16519 сонгогчтой байсан. 900-гаад сонгогчид  нэмэгдсэн. Ирц дээр санаа зовох нь гайгүй болов уу. Учир нь 2016 онд энэ тойргийн сонгуулийн ирц 80 хувьтай байсан. 80 хувь гэдэг бол өндөрдөө орно. Нөхөн сонгуулийн ирц бол 50+1. Гэхдээ ирц дээр бид анхаарч ажиллана. Шилжилт хөдөлгөөнийг хаах УИХ-ын тогтоол энэ долоо хоногт хүргэгдэх байх. Тогтоол хүргэгдсэнээр Улсын бүртгэлийн газраас шилжилт хөдөлгөөнийг хаана" гэлээ.

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404