Тайландын гүнж Ерөнхий сайдад өрсөлдөнө
2019/02/09

Тайландын эзэн хааны төрсөн эгч Ерөнхий сайдын сонгуульд нэр дэвшихээр болсон талаар "ВВС" агентлаг мэдээлжээ. Өдгөө 67 настай гүнж Уболратана Махидол Ерөнхий сайд асан Таксин Шинаватрагийн намаас нэр дэвшихээр болсон байна.Гүнж 1972 онд Америк залуутай гэрлэхийн тулд гүнжийн хэргэмээсээ татгалзсан түүхтэй. Тэрбээр хэдэн жилийн өмнө нөхрөөсөө салж, улмаар эх нутагтаа иржээ.

Ийнхүү гүнж сонгуульд нэр дэвшиж буй нь олон зуун жилийн түүхтэй Тайландын эзэн хааны гэр бүлийн уламжлалыг эвдэж байгаа юм. Ерөнхий сайдын сонгууль ирэх сарын 24-нд зохион байгуулагдах ажээ 

 

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404