Монголын говиос үлэг гүрвэлийн шинэ төрөл олджээ
2019/02/09

Өмнөговь аймгийн Нэмэгтийн хөндийгөөс Овираптозавр буюу орчин цагийн шувуутай төстэй үлэг гүрвэлийн шинэ төрлийг олж илрүүлжээ. Энэ талаар Өмнөд Солонгосын шинжлэх ухааны “Plos One” сэтгүүлд нийтэлсэн байна. 

Уг олдворыг "Говьраптор" хэмээн нэрийддэг гэнэ. Учир нь "Говьраптор" гэж нэрлэсэн нь тус  олдворын эрүү нь ижил төрлийн араг яснаас жижиг байсан аж. Судалгааны ажлыг Өмнөд Солонгосын Сөүлийн их сургуулийн Палеонтологийн тэнхим хийж буй аж. "Говьраптор"  нь шүдгүй ба бичил биетэн, ургамлаар хооллодог байсан гэж эрдэмтэд мэдэгдэв. Тэрээр гүрвэлийг ойролцоогоор 80-70 сая жилийн өмнө буюу Цэрдийн галавын үед амьдарч байсан гэлээ. 

"Энэ төрөл зүйлийн олдвор БНХАУ, Хойд Америкийн нутгаас ихэвчлэн олддог ба Монгол Улсаас анх удаагаа олдож байна" гэж “Plos One” сэтгүүл дурьджээ. Монголын Шинжлэх ухааны академи болон Сөүлийн их сургууль хамтран хэрэгжүүлж буй судалгааны ажил үргэлжилж байгаа юм байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404