Сар шинийн баяраар 200 хүүхэд шинээр мэндэлжээ
2019/02/08

Сар шинийн баяраар 200 эх амаржсан байна. Мөн Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв өдөрт 200 гаруй хүүхдэд тусламж үйлчилгээ үзүүлж,  50 гаруй хүүхдэд яаралтай мэс засал хийжээ.

Сар шинийн баярын өдрүүдэд томуу, томуу төст өвчний тархалт нэмэгдэх хандлагатай байгаа талаар ЭМЯ-наас өнөөдөр мэдээлж, анхааруулж байна. Баярын өдрүүдэд осол гэмтлийн болон архи, хоолны хордлогын тохиолдол нэмэгдэж, 39 хүн хордлогод орж, Гэмтэл, согог судлалын үндэсний төвд 250 хүн хандаж эмнэлгийн тусламж аван үйлчлүүлжээ. 

Энэ жилийн Цагаан сараар цаг агаар хүйтэрч, цасан шуургатай байх тул замд гарахдаа техникийн бүтэн байдлаа шалгах, бага насны хүүхдийг дагуулан айл хэсэхгүй байхыг эрүүл мэндийн байгууллагаас анхаарууллаа.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404