Цагдаагийн байгууллага өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж эхэллээ
2019/02/07

Сар шинийн баярын үеэр олон хоног амрах тул замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх, иргэдийг түргэн шуурхай, аюулгүй зорчих нөхцөл, боломжийг бүрдүүлэх зорилгоор цагдаагийн бие бүрэлдэхүүн 2 дугаар сарын  11-ний өдрийг хүртэл өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна. Тээврийн цагдаагийн албаны 530 алба хаагч, нэмэлтээр Хууль сахиулахын их сургуулийн 250 сонсогч, 32 олон нийтийн цагдаа нийслэл хотын хэмжээнд, улсын болон орон нутгийн чанартай авто замд орон нутгийн цагдаагийн байгууллагын 320 гаруй алба хаагч үүрэг гүйцэтгэж байгаа аж.

 

 

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404