Баярсайхан тамгаа олж авсан болов уу
2019/02/07

Орчин цагийн "Тамгагүй төр" жүжиг Боловсролын яаманд дэглэгдээд удсан гэнэ. Төрийн нарийн бичгийн дарга нь тамгагүй тэрээр Цо сайд Төрийн нарийн бичгийн даргыг анх томилогдож ирснээс нь хойш л тамгыг нь нууж хамтарч ажиллахгүй хэмээн ил далд элдвээр муучлан байсан гэдэг. Төрийн нарийн гэх өндөр албан тушаалд өнгөрсөн оны намар томилогдсон Баярсайхан дарга төрийн тамгыг нууц тоглодог "баавартай" нөхдийн "ачаар"  нэг ч удаа тамга барьж үзээгүй юм гэнэ лээ.

Сүүлийн хэдэн сар түүний тухай элдэв хар мэдээ сошиалаас салаагүй тэрээр Цо сайдын гэх хүмүүс хар шар мэдээ тарааж бичүүлж байсан нь тодорхой болсон.Тэснэ тэснэ гэхэд үүнээс илүү яаж тэсэхэв хэмээн Баярсайхан өөрийн цахим хуудсаар дамжуулан тайлбар хийсэн тэрээр "Өнөөдөр монгол хүн бүр шударга ёсоор цангаж байна. Миний бие ч төрийн албанд тэр тусмаа улс орны зүрх болсон боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын салбарт авилгагүй, ашиг сонирхолгүй, хүнд сурталгүй, олон нийтийн төлөө үйлчлэх чадварлаг, ёс зүйтэй, сэтгэлтэй, зөв хандлагатай хамт олныг бий болгож, төрийн албыг цэвэр, ил тод, нээлттэй байлгахын төлөө чин сэтгэлээсээ хичээн ажиллаж байгаа гэдгээ бахархалтайгаар хэлж чадна. Үүнийг хэлж байгаагийн учир нь эдгээр зарчмуудыг барьж ажилласныхаа төлөө багагүй бэрхшээлтэй тулгарч байгаа. Тод жишээ нь энэхүү гүтгэлэг доромжлол мөн. Өөрсдийн хийсэн хууль бус үйлдлүүд, хулгай луйвраа далдлахын тулд нэр төр, хувийн орон зайд минь эрээ цээргүй халдаж байгаа хэсэг хүмүүсийн гэмт хэргийн чанартай энэхүү үйлдлийг хууль хяналтын байгууллагад шалгуулахаар өгсөн болно. Намайг нугарна, хугарна, гутарна шантарна гэж найдсан цөөхөн хүмүүст хандаж хэлэхэд намайг улам усалж, зоригийг минь чангалж өгсөнд баярлалаа" гэж бичжээ.

Хувь хүний элдэв янзын хандлага, ааш аяг байж болох ч төрийн ажилд эмэгтэй хүний албин зангаа гаргаж, хувийн байгууллага шиг болгосон Цо сайдыг  яамныхан тун ч баяртайгаар үдэж "ийм мэтийн хүмүүсийг дахин төрд бүү ойртуулаасай"  хэмээн шивнэлдээд үлдсэн гэнэ лээ.   

Албан тушаалаа өгөхийн өмнө ч албин үйлдлээ давтсан тэрээр яамныхаа пэйж хуудсыг устгуулжээ.  Төрийг доромжилж, үлдсэн нөхдөө хорлож байгаа хэрэг л дээ.  Юутай ч хүний өөрийн тамгыг санаатай хямгадчихдаг Цо хатагтай сайдынхаа тамгыг хүлээлгээд өгчихлөө. Харин Төрийн нарийныхаа тамгыг өгсөн л байгаа даа...?

 

Х.Сүлд

 

 

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404