Эмнэлгүүд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна
11 өдрийн өмнө

Энэ сарын 4-нөөс хоёрдугаар сарын 11-нийг хүртэл эмнэлгүүд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна. 3 дугаар шатлалын эмнэлгүүдийн яаралтай түргэн тусламжийн тасаг 24 цаг ажиллаж, иргэдэд үйлчилж байгаа бөгөөд баярын үеэр олон хоног амрах тул эмнэлгийн тусламж, үйлчилгээг цаг алдалгүй, тасралтгүй хүргэх, эм тариа, ороох, боох материал, өвчтөний хоол, хүнсийг хүрэлцэх хэмжээгээр нөөцлөх, гал, ус, цахилгааны аюулгүй байдлаа хангаж ажиллахыг эрүүл мэндийн байгууллагуудад үүрэг болгож, зохион байгуулалтыг хийжээ.
Мөн Түргэн тусламжийн төв болон дүүргүүдийн хүүхдийн түргэн тусламжийн хэсгүүдийн бэлэн байдлыг хангах, шаардлагатай үед хүн хүч нэмж ажиллуулах, эмнэлгүүд ор нөөцлөх, болзошгүй гамшиг, халдварт өвчин, хордлогын үед үзүүлэх тусламж, үйлчилгээг сайжруулах үүрэгтэйгээр ажиллаж байна.
Доорхи зөвлөмжийг хэрэгжүүлж, эрүүл мэндээ эрсдлээс хамгаалахыг Эрүүл мэндийн яамнаас уриалж байна.
- Бага насны хүүхдийг дагуулж айл хэсэхгүй байх
- Хүүхдийг шүлсдэж үнсэхгүй байх
- Хүүхдийн хамарт гавар, оксилины тосон түрхлэг зэргийг түрхэх
- Давс, сод, нимбэгний уусмалаар хоолойг зайлах
- Хүүхдийг дулаан хувцаслах, хэт бигнэхгүй байх
- Гэртээ чийгтэй цэвэрлэгээ хийх, агааржуулалт хийх
- Гар ариутгагч, нойтон сальфетка тавих
- Амаар дамжуулан хүүхдэд хоол өгөхгүй байх
- Аяга, халбагаа дамжуулан хэрэглэхгүй байх
- Бага насны хүүхдийг машины зориулалтын суудалд суулгах
- Хоол хүнсээ тохируулж хэрэглэх
- Хийжүүлсэн ундаа хүүхдэд өгөхгүй байх
- Халуун, бүлээн аньс, чацаргана, аарц хэрэглэх
- Гэнэт 38 хэмээс дээш халуурах, тууралт гарах зэрэг шинж тэмдгүүд илэрвэл эмчид яаралтай хандах
- Жирэмсэн эмэгтэйчүүд, бага насны хүүхэд, өндөр настны эрүүл мэндэд онцгой анхаарах
- Хоолны хордлогоос сэргийлж салат, зуушийг өдөр бүр шинээр хийж байх
- Ууцыг халуун газар хадгалахгүй байх
- Түргэн муудах бүтээгдэхүүнийг хөргөгчинд хадгалах
- Бэлэн болон түүхий хүнсийг тусад нь хадгалах
- Хүнсний бүтээгдэхүүнийг бүрэн болгож хэрэглэх
- Алсын замд гарахдаа машины бүрэн бүтэн байдлыг хангах
- Хамгаалалтын бүс хэрэглэх
- Хурд болон суудлын даац хэтрүүлэхгүй байх
- Архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ машин барихгүй байх зэрэг болно.
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй

Сүүлд нэмэгдсэн
Нисэх онгоцны шинэ буудлын бүтээн байгуу...
18 цаг 39 минутын өмнө
ЭЗБХ 13 удаа хуралджээ
18 цаг 44 минутын өмнө
Хар тамхи хилээр нэвтрүүлэхийг завджээ...
18 цаг 47 минутын өмнө
Соёлжсон монголын нүдээр Монголын харилц...
20 цаг 9 минутын өмнө
Ц.Цэвэрбал: Ц.Шаравжамц 300 сая төгрөг з...
20 цаг 24 минутын өмнө
Ховд голд осолдсон хүүг олоогүй байна...
20 цаг 32 минутын өмнө
Австралийн парламентын IT хакердуулжээ...
20 цаг 50 минутын өмнө
АТГ-ын даргыг 72 цагийн дотор огцрохыг ш...
20 цаг 56 минутын өмнө
Хүүхдүүдийн үзэл бодол дуу хоолойг зурга...
21 цаг 1 минутын өмнө
С.Мөнхчулуун дахин нэр дэвшинэ, С.Амарса...
21 цаг 8 минутын өмнө
Баянзүрх дүүрэгт сүрьеэгийн эрт үеийн ил...
21 цаг 27 минутын өмнө
Сайн татвар төлөгчийг дэмжинэ...
21 цаг 35 минутын өмнө
Энэтхэгийн хурдны галт тэрэг үйлчилгээнд...
21 цаг 38 минутын өмнө
Дэлхийн хамгийн хурдан гүйдэг 7 настай х...
21 цаг 43 минутын өмнө
Трамп Ш.Абэг, Абэ Д.Трампыг нэр дэвш...
21 цаг 47 минутын өмнө
ӨМӨЗО-ы өвлийн наадам эхэлжээ...
21 цаг 50 минутын өмнө
Түргэн хоолонд ашиглагддаг тахиа...
21 цаг 54 минутын өмнө
"Амазон" компани өнгөрсөн онд 10 гаруй т...
22 цаг 0 минутын өмнө
92 настай хөгшин Өмнөд туйлд аялжээ...
22 цаг 2 минутын өмнө
Н.Алтанхуягийн төлөөс ...
22 цаг 4 минутын өмнө
Ногоорсныг нь мэдсээр байж зарж үйлчилсэ...
22 цаг 57 минутын өмнө
Эрдэнэс Монголын Гүйцэтгэх захирал асан ...
4 өдрийн өмнө
АПЕК-т ашигласан тансаг зэрэглэлийн маши...
4 өдрийн өмнө
Ц.Базаррагчаа: Шинэ журамласан толийг бү...
4 өдрийн өмнө
Талийгаач Ш.Алтантуяа нууц гэрээнүүдэд ...
4 өдрийн өмнө
АН бүлэггүй болсон ч Я.Санжмятав суудлаа...
4 өдрийн өмнө
Ерөнхийлөгч авто раллигийн уралдааны аюу...
4 өдрийн өмнө
Хүний нялх охиныг хэрцгийгээр хөнөөсөн т...
4 өдрийн өмнө
2020 оноос цалингийн доод хэмжээг 420 м...
4 өдрийн өмнө
УЛААНБААТАРЫН ӨВЛИЙН НААДАМ 2019" энэ ам...
4 өдрийн өмнө
