Энэ 7 хоногийг дуустал дугаарын хязгаарлалтгүй зорчино
2019/02/07

Сар шинийн баярын өдрүүдэд дугаарын хязгаарлалтыг цуцалсан бөгөөд Шинийн нэгнээс эхлэн энэ сарын 10-ны өдрийг дуустал тээврийн хэрэгслүүд дугаарын хязгаарлалтгүй зорчиж байна. Баярын өдрүүдэд нийтийн тээвэрт автобусны тоог нэмжээ. 02 дугаар сарын 05, 06, 07-ны өдрүүдэд нийтийн тээврийн үйлчилгээнд үндсэн 78, хот орчмын 13, шөнийн тээврийн 1, нийт 92 чиглэлд 700 их, дунд багтаамжийн автобус, троллейбус үйлчилгээнд гарсан аж. Мөн  хотын захын  20 суурьшлын цэгт тээврийн хэрэгслийн тоог 43-аар нэмэгдүүлж үйлчилсэн байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404