Ерөнхийлөгч Х.Баттулгын сар шинийн гоёл
2019/02/07

Сар шинийн баяраар монголчууд үндэсний дээлээрээ гоёж, золгодог уламжлалтай. Энэ жилийн хувьд Төрийн гурван өндөрлөг даруу өнгийг сонгожээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга мөнгөн товч бүхий цулгуй саарал өнгийн дээлийг товгор луун хээтэй арьсан хөх бүсээр ороож өмсөн, Ерөнхий сайдынхтай ижил загварын хөх бүрх малгай, хромон гутлаар гоёжээ.

Ерөнхийлөгч Х.Баттулга мэндчилгээндээ, 

"Амар байна уу? Хотол олноороо “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилээ үдэж, угтаж буй “Шарагчин” гахай жилийн хаврын тэргүүн сарын шинийн нэгний билигт сайн өдрийн мэндчилгээг өргөн дэвшүүлье!

Тусгаар улсаа сэргээн мандуулсан цагаагчин гахай жилээс энэ шарагчин гахай жилийг хүртэл гурван жаран дамнуулан улс орныхоо тусгаар тогтнол, хөгжил цэцэглэл, мандал бадралын төлөө амь бие үл хайрлан зүтгэсэн ахмад үеэ хүндэтгэж, настан буурлуудынхаа амрыг эрэн мэндчилье!

Золгон буй жилдээ Монголын ард түмэн нийтээрээ баялагтаа эзэн байж, зүй зохистой ашиглаж, үр шимийг нийтээр тэгш хүртэхийн төлөө сэтгэлээ чилээсэн он жилүүдийн үр дүнг бодитоор хүртсэн жил болоосой гэж итгэж байна. Нийтээр шинжлэх ухааныг баримталж, бүтээлчээр сэтгэж, орчин үеийн дэлхий дахины чиг хандлагаас хоцролгүй суралцаж, ололт бүтээлийг шамдан эзэмшиж, улс орноо хөгжүүлэн бадраацгаая!" гэжээ.

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404