Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн сар шинийн гоёл
2019/02/07

Сар шинийн баяраар монголчууд үндэсний дээлээрээ гоёж, золгодог уламжлалтай. Энэ жилийн хувьд Төрийн гурван өндөрлөг даруу өнгийг сонгожээ. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх  ижил өнгөөр эмжээрлэсэн хөх цэнхэр өнгийн дээлийг шар дурдан бүс ороож өмсөж, Ерөнхийлөгч Х.Баттулгынхтай ижил загварын хөх өнгийн бүрх малгай, хромон гутлаар гоёжээ.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх сар шинийн мэндчилгээндээ,

Өвөг дээдсээс өвлүүлж үлдээсэн уудам сайхан нутгийнхаа өнцөг булан бүрт суугаа эх орон нэгт Монголчууд аа, өргөн эх дэлхийн дөрвөн зүг найман зовхист амьдран суугаа элэг нэгт Монгол ахан дүүс ээ.

Та бүхэндээ 17-р жарны “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилийн сар шинийн мэндийг өргөн дэвшүүлье.

Тийн унжлагат хэмээх шороон нохой жилд Монгол Улсын Засгийн газраас зорилт болгосон Улсаа хүнсний орон болгох, эрчим хүчний хэрэгцээгээ бүрэн хангах, газрын тосыг дотооддоо боловсруулах, агаар орчны бохирдлыг бууруулах, хөдөө аж ахуй, газар тариалан, хөнгөн үйлдвэрлэл зэрэг гол  ажлуудаа эрчимжүүлэх болно

Улсын эдийн засаг тогтворжих замдаа орлоо. Тогтоон барьсан эдийн засгаа томруулан өсгөж, айл өрх бүрийн авдранд, иргэн бүрийн ирээдүйд хүртээх нь Монгол Улсын Засгийн газрын гол бодлого байх болно. 

Айлчлан ирж буй Тийн унжлагат хэмээх шороон нохой жилд Монгол Улсын Засгийн газраас зорилт болгосон Улсаа хүнсний орон болгох, эрчим хүчний хэрэгцээгээ бүрэн хангах, газрын тосыг дотооддоо боловсруулах, агаар орчны бохирдлыг бууруулах, хөдөө аж ахуй, газар тариалан, хөнгөн үйлдвэрлэл зэрэг гол  ажлуудаа эрчимжүүлэх болно.

Нэг ёсондоо ажил ундарч, амьдрал өрнөсөн он жил байх болно" гэжээ.

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404