Төрийн өндөрлөгүүдийн өнгө
2 сарын өмнө

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Монгол Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатар, Монгол Улсын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүх нар Монгол түмний сүлд хийморийн бэлгэдэл Төрийн есөн хөлт цагаан туганд хүндэтгэл үзүүллээ.

Үүний дараа Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх нар алд цэнхэр хадаг дэлгэн Төрийн тэргүүний амар мэндийг эрэн золгож, хөөрөг зөрүүлэн сайны ерөөлтэй үг хуучилж айлсан ирж буй шарагчин гахай  жилийнхээ өөдрөг өнгийг хэлэлцэв. 

Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн Ц.Цэрэндорж Төрийн хан хуурыг эгшиглүүлэн цэнгүүлж, төр түмэндээ өргөх айлтгал магтаалыг аялгуулсан бөгөөд Монголын бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийдийн тэргүүн хамба, гавьж Д.Чойжамц, Төрийн хүндэтгэлийн өргөөнд морилон ирж, Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нартай золгон бараалхав. 

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404