Сар шинийн баярт зориулсан Цуврал барилдаан эхэлжээ
2019/01/31

"Урвуулагч" хэмээх шороон гахай жилийн Сар шинийн баярт зориулсан барилдаан "Буянт-Ухаа Спортын ордон"-д зохион байгуулагдах тов эцсийн байдлаар гарсныг Ерөнхийлөгчийн тамгын газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ. Сар шинийн барилдаанд 256 бөх барилдах бөгөөд хоёрдугаар сарын 4-нд битүүний өдрийн 12:00 цагт эхлэх юм байна. 

Буянт Ухаа спорт цогцолборын кассаар уг барилдааны тасалбарыг худалдаалж байгаа бөгөөд нэг хүнд хоёр тасалбар зарж байгаа юм байна. Тасалбар авахдаа иргэний үнэмлэхтэй очих шаардлагатай аж. Бусад барилдаанууд Бөхийн өргөөнд болно. 

2019.01.31-нд 12 цагаас өсвөр бөх нийтийн Монгол шандастны барилдаан

2019.02.01-нд 12 цагаас Хавдрын эсрэг үндэсний зөвлөлийн нэрэмжит сумын цолтон залуу бөхчүүдийн барилдаан

2019.02.02-нд Дашчойлон хийдийн Майдар бурхны абшиг түгээх баяр аймаг цэргийн цолтой 256 бөхийн барилдаан 14 цагаас тус тус МОНГОЛ БӨХИЙН ӨРГӨӨНД болно.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404