ЗГ-ын Ухаалаг шийдвэр ба Цахилгаан автобус
2019/01/31

Нийтийн тээврийн үйлчилгээнд шинэ систем нэтрүүлж эхлэх нь ээ.  “Байгаль орчинд ээлтэй, нэгдсэн ухаалаг систем бүхий нийтийн тээврийг хөгжүүлэх төсөл”-ийг  Засгийн газар дэмжиж,  нийтийн тээвэрт 1200 цахилгаан автобус нэвтрүүлэхээр шийдвэрлэсэн юм.

"Төслийн хүрээнд нийтийн тээврийн үйлчилгээнд 1200, хүүхэд тээвэрлэх зориулалтаар 250  цахилгаан автобус нэвтрүүлэхийг дэмжлээ.  Энэ хүрээнд 7 дэд систем бүхий ухаалаг систем хөгжүүлж нэгдсэн удирдлагын төв, олон улсын стандартад нийцсэн дөрвөн авто бааз байгуулан, “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын гурван авто баазыг шинэчлэхээр төлөвлөж байна. Төсөлд 854 тэрбум төгрөг шаардагдах бөгөөд концессоор хэрэгжүүлэх учир Засгийн газар ямар нэг санхүүжилт, баталгаа гаргахгүй.  Төслийг хэрэгжүүлэхдээ үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжихийг Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх онцгойлон анхаарууллаа" гэж ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар мэдээлэв.

Ашиглалтын хугацаа дууссан, элдэв үнэр танар ихтэй, утаа бохирдол их гаргадаг гээд нийтийн тээвэр, замын хөдөлгөөн дагасан асуудлууд иргэдийг ихэд бухимдуулсаар байдаг. Тэгвэл хотын нийтийн тээвэрт цахилгаан автобус ашигласнаар 1046 автобусны жилд ялгаруулдаг хүлэмжийн хий, нүүрстөрөгчийн дутуу исэл, азотын давхар исэл, хүхэрлэг хий, тоосонцор арилж, агаарын чанар сайжирна гэж тооцоолж байгаа юм.

Мөн импортоор авдаг том оврын нэг автобусны үнээр хоёр автобус үйлдвэрлэх боломжтой юм. Импортын автобус сардаа дөрвөн сая орчим төгрөгийн шатахуун зарцуулдаг бол цахилгаан автобус сард 820 мянган төгрөгийн цахилгаан хэрэглэнэ гэсэн тооцоо ч байгаа юм.

Хуучирч муудсан автобус хүн тээвэрлэж явах үедээ шатах  тохиолдол их гарах болсон. Тиймээс Засгийн газар энэ асуудлыг шуурхайлан хэлэлцэж ухаалаг шийдвэр гаргажээ. 

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404