Монголын саалийн үнээний 49% хэнд явна вэ
2019/01/28

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ “Эрдэнэт”-ийн 49 хувийг худалдсан гэх баримтыг хэвлэлийнхэнд дэлгэсэн тэрээр “Монголиан коппер корпорейшн” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн шийдвэрээр Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг Сингапур улсад бүртгэлтэй ERDENET CORP PTE LTD компанид  худалдсан гэх мэдээллийг өгсөн.

Харин өнөөдөр дээрх асуудлаар дахин мэдээлэл өгч  “Эрдэнэт”-ийн 49 хувийг худалдсан нь ҮНЭН юм байна хэмээн хэвлэлийнхэнд батлав. Ингэхдээ “400 орчим сая ам.долларын үнэтэй гэгддэг Эрдэнэтийн 49 хувийг 40 сая ам.доллараар Сингапурт бүртгэлтэй компанитай Б.Номиндарь гэх бүсгүйд шилжүүлсэн байгаа юм. 1995 онд төрсөн Батсайхан овогтой Номиндарь гэдэг охинд Ц.Пүрэвтүвшин гэдэг хүнээс шилжсэн байна" гэв.  Ийнхүү Л.Оюун-Эрдэнэ гишүүний мэдээлснээр Монголын саалийн үнээ гэгддэг  Эрдэнэтийн 49 хувь хоёр залуу хүний гарт яваа  аж. 

“Монголиан коппер корпорейшн” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Цоож овогтой Энхтүвшин нь Эрдэнэтийн 49 хувийг худалдаж авсан гэгдээд буй Сингапур улсад бүртгэлтэй ERDENET CORP PTE LTD компанийн гүйцэтгэх захирал /CEO/ нь юм байна. Харин Батсайханы Номиндарьд компанийн өмнөөс холбогдох бүхий л үйл ажиллагаанд оролцож, гарын үсэг зурах эрхийг олгосон ажээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404