Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг жагсчээ
2019/01/28

Бельгийн нийслэл Брюссель хотод уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг жагсаал өрнөжээ.  70 мянга орчим хүн оролцсон уг жагсаалын гол зорилго нь уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд оруулж буй хүчин чармайлтаа нэмэгдүүлэхийг Бельгийн Засгийн газар болон Европын Холбоонд уриалсан аж.

“Байгаль дэлхийд тохиож байгаагүй хамгийн том сорилттой хүн төрөлхтөн нүүр тулгарч байна. Улс төрчид энэ талаар шийдвэр гаргах нь амин чухал болоод байна. Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэл урт удаан хийгээд хүнд хэцүү байх болно. Гэсэн хэдий ч цаашид энэ хэвээр үргэлжилсээр байхыг бид зөвшөөрөхгүй” хэмээн жагсаалыг зохион байгуулагчид мэдэгджээ.

Энэхүү жагсаалд оролцохын тулд 30 мянга гаруй хүн галт тэргээр ирсэн бол өөр бусад олон хүн дугуй унаж, алхаж иржээ. Мөн жагсагчид “Байгаль дэлхийгээ хамгаалъя”, “Яг одооноос эхэлье”, “Бидэнд хий дэмий өнгөрүүлэх цаг байхгүй” гэх мэт үгсийг бичсэн уриа лоозонгууд барьсан байжээ. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404