Хятад дахь Монгол үндэстнүүд галаа тахьжээ
2019/01/28

Хятад улс дахь м онгол үндэстнүүд  өнөөдөр гал тахих ёслол хийжээ. Эрт цагаас галыг эрхэмлэн дээдэлж ирсэн монгол туургатнууд орчин үед галын тахилгыг гал голомтоо хүндэтгэх зан үйл болгон уламжилсан бөгөөд энэ нь Цагаан сарын баярын урьтал онцгой арга хэмжээний нэг    юм. Бээжингийн монголчууд билгийн тооллын 23, 24-ний билэгт сайн өдөр “Баян хорвоо” зоогийн газарт цуглан галын тахилгаа хийдэг уламжлал тогтоод цөөнгүй жилийг үджээ. 
Монголчуудын гал тахих ёслол нь 13-р зуунаас үүдэлтэй бөгөөд “Юань улсын түүх”-т “Хубилай хаан тайлга тахилгын ёсыг тогтоовой” гэж дурдсан нь бий. “Галын судар оршвой”-д “Сэцэн хаан Чинбай хатан хоёрын захисан зарлиг жам, сургасан судар бөлгөө” хэмээн бичиж “Галын тахилга ану” гэх сударт “Хубилай сэцэн хааны зарлигаар, хотол бүгдийн ёсон болсон ган тулгаа мялааж гал голомтоо тахих...” гэж тэмдэглэсэн байдаг аж. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404