П.Бүрэнтөгс арслан түрүүлж, 50000 юань гардлаа
2019/01/24

Өвөр Монголын Баяннуур аймагт өвлийн наадам болж өнгөрлөө.  “Мөнгөн  Ганц мод” наадмын хүрээнд зохион байгуулагддаг бөхийн барилдаанд  Ар, Өвөр Монголын хүчит бөхчүүд хүч бяраа үздэг уламжлалтай. Энэхүү барилдаанд манай улсаас улсын арслан П.Бүрэнтөгс, улсын начин Э.Даш, аймгийн хурц арслан У.Береке, аймгийн арслан А.Давааням, Н.Мустафа, Э.Тулга, Ш.Пүрэвгарьд, Ц.Мөнхбаяр, Н.Баярбаатар, Ж.Алтаншагай нарын бөхчүүд зорин очиж зодогложээ.

Нийт 64 бөх барилдсанаас улсын арслан П.Бүрэнтөгс түрүүлж 50000 юаниар шагнуулсан байна. Сэлэнгэ аймгийн арслан Н.Баярбаатар үзүүр булааж Их шөвөгт улсын начин Э.Даш, ӨМӨЗО-ы Зүүн Үзэмчний Н.Батжаргал нар шалгарсан аж. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404