Анхаарал төвлөрүүлэхэд тусалдаг шинэ программ бүтээжээ
2019/01/24

Их Британийн Кэмбрижийн их сургуулийн эрдэмтдийн шинэ бүтээл дэлхийг гайхуулж байна. Тэрээр хүний анхаарлаа төвлөрүүлэх чадварыг  сайжруулдаг программ бүтээжээ. Хүний мэдрэл, зан төлөвийг судалдаг эрдэмтэд залуучууд хүний анхаарлыг сарниулдаг олон зүйлд татагддаг болсон гэжээ. Тухайлбал,цахилгаан төхөөрөмжийн түгээмэл хэрэглээ нь  хэрэглэгчийг өөрт нь ирсэн цахилгаан шуудан, цахим сүлжээний янз бүрийн хаягнаас ирсэн захианд хариуг нь хурдан өгөхийг шаардахаас гадна  анхаарлаа бусад зүйлд хандуулахад хүргэдэг аж. Түүнээс гадна байнга тогтмол мэдээллийн урсгалыг хүлээн авахын хажуугаар гэрийн  даалгавраа хийх шаардлагатай нөхцөл байдал  тэдний анхаарлыг сарнихад хүргэдэг нь залуучуудад сөргөөр нөлөөлдөг гэнэ. Мөн нойр дутуу байх нь энэ тал дээр хүндрэл учруулдаг нэмэлт хүчин зүйл юм байна. Тиймээс эрдэмтэд хүмүүст  тархи, оюун ухаанаа хөгжүүлэх боломжтой гар утсанд суулгадаг тоглоомыг  захиалан хийлгэжээ. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404