АНУ, Хятадын худалдааны маргаанд технологийн компаниуд хохирч байна
2019/01/24

 

АНУ, Хятадын хооронд өрнөж буй худалдааны маргаан дэлхийн анхаарлын төвд байна.

Худалдааны маргаанаас болж Хятадын технологийн компаниудын байдал хүнд байгаа бөгөөд цаашид технологийн компаниудад бүр ч хүнд тусаж, их хохирол учруулж тун болзошгүйг  дэлхийн эдийн засгийн чуулганы салбар хуралдаанд оролцох үеэр зарим томоохон байгууллагын төлөөллүүд анхааруулжээ. 

Дэлхийн хоёр том эдийн засгийн хооронд өрнөж буй худалдааны маргааны улмаас 2018 онд Хятадын Умард Америк, Европ дахь шууд хөрөнгө оруулалт эрс буурч,  автомашин үйлдвэрлэл, үл хөдлөх, санхүүгийн үйлчилгээ, мэдээлэл технологийн салбар энэ хямралд хамгийн их өртжээ. Зөвхөн 2018 онд гэхэд АНУ дахь Хятадын хөрөнгө оруулалт 87 хувиар саарсан бол Европт ч Хятадын нийт хөрөнгө оруулалтын 20 хувийг татаж чадаагүй аж.

 

 

 

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404