Төрийн банкны захирлуудын тэнгэрт цойлсон өндөр цалин ба тансаглал
2019/01/22

Цахим сүлжээгээр Төрийн банкны удирдлагуудын цалингийн хэмжээ, унааны төсөв цацагдаж, иргэдийн дургүйцлийг хүргэсэн нь саяхан.   гэтэл дахиад л тэдний тансаглалын тухай мэдээлэл тавигджээ. Тус банкны захирлын өрөөний, хоёр хүний буйдан болоод хүлээлгийн өрөөний буйданд нийт 14.7 сая төгрөг зарцуулжээ. Тэр бүү хэл хувьдаа гар утас авсан аж. Угтаа тус банкны Ерөнхий захирлын ганцхан сарын цалин гэхэд Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 75 нугалах хэмжээ байдаг. Энэ нь сарын 18 сая, жилдээ 216 сая төгрөгөөр цалинждаг гэсэн үг юм. Гүйцэтгэх захиралуудууд нь жилийн 180 сая , орлогч захирлууд нь 8-12 сая төгрөгөөр сард цалинждаг гэнэ. Энэ мэтээр тоочоод байвал тэдний хангамж тэнгэрт цойлсон өндөр байгаа юм. Хамгийн бага албан тушаалын захирал л гэхэд сард гурван сая төгрөгийн цалин авдаг байх жишээтэй. Гэтэл өндөр цалин хангамжтай захирлууд яаж илүү шунаж чаддаг юм бол. Татвар төлөгчдийн мөнгөөр буйдан, гар утас, зурагт авахуулж байгаа зэргээс нь харахад тэд төсвийн мөнгө рүү  ханцуй шамлаад сурсан бололтой. Сурсан юмыг сураар боодоггүй гэдэг. Татвар төлөгчдийн, харилцагч мянга мянган иргэний данс руу орохгүй гэсэн баталгаа алга тэдэнд...

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404