Б.Махбалыг шүүх хурал хойшлогджээ
2019/01/18

Зам тээврийн хөгжлийн яамны газрын дарга асан Б.Махбалд холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг хойшлогджээ. Нийслэлийн прокурорын газраас яллагдагч Б.Махбалд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч талуудаас гаргасан хүсэлтийн дагуу урьдчилсан хэлэлцүүлгийг хэлэлцэхээр товлосон байсан бөгөөд Б.Махбал шүүх хуралдаан өөрийн биеэр оролцсон байна.

Гэвч шүүгчийн эрүүл мэндийн шалтгаанаас болж, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шүүх хуралдааныг хойшлуулах хүндэтгэн үзэх шалтгаан бий болсон тул яллагдагч Б.Махбалд холбогдох хэргийг  2019 оны нэгдүгээр сарын 25-ны 11.00 цаг хүртэл хойшлуулжээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404