Д.Дорлигжавыг гүтгэсэн гэж үү
2019/01/18
Д.Дорлигжавын өмгөөлөгч  Э.Амархүү, Т.Мөнх-Оргил нар олон нийтэд мэдээлэл өглөө.
 
Өмгөөлөгч Т.Мөнх-Оргил “Хэргийн процессын хувьд Д.Дорлигжав гуайд таслан сэргийлэх арга хэмжээ авсан. Үндэслэлд нь бичсэнээр “Хууль зүйн сайд асан Д.Дорлигжав тухайн үед төрийн өндөр албан тушаал эрхэлж байсан учир энэ гэмт хэргийг дахин үйлдэж байж болзошгүй” гэсэн үндэслэлээр шалгаж байна. Д.Дорлигжавыг цагдан хорих ямар ч үндэслэл алга. Дөрвөн сая ам.доллар авлига биш. Харин бизнесийн байгууллагуудын зээлийн асуудалтай холбоотой өр, төлбөр байтал авлига гэж нийтэд илтэд худал мэдээлэл өгөөд, хүнийг санаатай гүтгэж ял өгөх зорилготой нөхцөл байдал бүрдүүлээд байна гэж өмгөөлөгчдийн зүгээс үзэж байна. Нийт ард иргэд та бүхэнд хандаж хэлэхэд Д.Дорлигжавт хандсан дайралт, мушгин гуйвуулсан мэдээллүүдэд хуулийн байгууллага үнэн мөнийг олох хүртэл үнэлэлт дүгнэлт битгий хийгээч ээ " гэсэн бол өмгөөлөгч Э.Амархүү "Д.Дорлигжав, Т.Ганболд нарын хэн нь шударга үнэний төлөө явж байгааг тунгаан бодох хэрэгтэй" гэв
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404