Путины амь насанд халдахаар завджээ
2019/01/18

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин  Серби улсад айлчилсан билээ.  Түүний айлчлалаас хоёр хоногийн өмнө буюу нэгдүгээр сарын 15-ны өдөр Сербийн хууль сахиулагчид Нови-Пазар хотод том үүргэвч үүрсэн сэжиг бүхий эрийг саатуулан шалгахад цүнхнээс нь овоо хараа бүхий винтов буу, тэсрэх бөмбөг хийхэд зориулсан тусгай холбогч утас, тэсрэх бодис, хутга, дамжуулагч станц зэрэг зүйлс байсан гэнэ.

Үүнээс гадна сэжигтний гэрт нэгжлэг хийхэд Исламын улс бүлэглэлийн далбаа болон алан хядах бүлэглэлийн үзэл суртлыг ухуулсан ном, хэвлэлүүд олдсон бөгөөд цааш лавшруулан шалгахад “Dava Tim Centar” хэмээх Саудын Арабаас санхүүждэг Исламын бүлэглэлийн гишүүн 21 настай Армин гэгч байжээ. Энэхүү бүлэглэл нь сүүлийн арваад жилд Балканы хойгийн улсуудад маш их дагагчтай болсон томоохон бүлэглэл юм. Сербийн цагдаагийн байгууллага түүний гар утасны яриа болон зурвасуудын нь шалгаж үзээд ОХУ-ын ерөнхийлөгч В.Путины айлчлалын үеэр халдлага үйлдэхээр зэхэж байсныг нь тогтоосон байна.

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404