Нефть импортлогчдыг шатахууны үнийг яаралтай буулгахыг шаардаж байгаа гэв
2019/01/15

Иргэдийн дунд дэлхийн зах зээл дээр нефтийн үнэ буурсан тул манай улсад мөн бензин, шатахууны үнэ үе шаттайгаар буурна гэсэн хүлээлт үүсээд байгаа. Тэгвэл 100 төгрөгөөр буураад байгаа шатахууны үнэ  дахин 100 төгрөгөөр буурч, цаашид дахин 200-300 төгрөгөөр  буурах боломжтой байгааш ШӨХТГ-аас  хэвлэлийнхэнд мэдээллээ.

Тус газрын дарга Б.Лхагва ““Өнгөрсөн оны арванхоёрдугаар сар болон энэ оны нэгдүгээр сард нефтийн үнэ дэлхийн зах зээл дээр огцом буурч, ОХУ-ын “Роснефть” компаниас нийлүүлж байгаа үнэ ч гэсэн огцром буурч байна. Энэ үед нефть импортлогч аж ахуй нэгжүүд жижиглэнгийн үнээ нэн яаралтай буулгах шаардлагатай гэдэг шаардлагыг нэгдүгээр сарын 4-ны өдөр тавьсан. Өнөөдөр ч мөн хэвлэл мэдээллийн байгууллагаар дамжуулан тавьж байна. Үнээ 100 төгрөгөөр бүү хэл 200-300 төгрөгөөр бууруулах бололцоо бий. Тиймээс тавьж буй шаардлагын дагуу үнийг зохистой түвшинд буулгамаар байна” гэлээ.

Манай Улс ОХУ-ын “Роснефть” компаниас 100 хувь бензин, шатахуунаа импортолж байгаа. Тиймээс үнийн мэдээллийг нээлттэй болгох шаардлагыг АМГТГ-т удаа дараа тавьсан. Энэ шаардлагыг цаашид ч тавина гэдгийг ШӨХТГ-аас мэдээллээ. Мөн нефтийн бүтээгдэхүүний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлагатай. Ингэснээр нефть импортлогч аж ахуй нэгжүүдийн хариуцлага, үүрэг тодорхой болно гэдгийг хэллээ. 

Дашрамд мэдээллэхэд ШӨХТГ-т 2018 онд 2593 өргөдөл гомдол ирсэн байна. Үүний 7.3 хувь буюу 178 хэрэглэгчийн хохирол болох 28.8 сая төгрөгийн хохирлыг барагдуулжээ. Тус газраас 2019 оны “Хариуцлагатай хэрэглээ, хэрэглэгчийн эрхийн жил” болгон зарласан байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404