АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ИНДЕКСЭЭР МОНГОЛ 98 ДУГААРТ ОРЖЭЭ
2018/06/21

Судалгааны Gallup агентлаг жил бүр гаргадаг улс орнуудын аюулгүй байдлын индекс Law and Order 2018-аа гаргаж Lonely Planet сэтгүүлд нийтэлжээ.

Энд дэлхийн 142 орны талаар дэлхий дахины 150 мянга гаруй хүнээс тухайн улсад шөнийн цагаар гудамжинд ганцаар явахад аюултай эсэх, цагдаагийн байгууллагад нь итгэж болох уу, ямар нэгэн дээрэм тонуул, халдлагад өртөж байсан уу гэсэн асуултаар судалгаа авч оноо өгөн үүгээр нь үнэлж дүгнэжээ.

Ингэхэд Монгол Улс 70 балл авч 98 дугаар байрт Орос, Парагвай, Коста-РИки, Кени улсуудтай мөр зэрэгцсэн байна хэмээн news.turizm.ru мэдээлсэн байна. 

Хамгийн аюулгүй орны тэргүүнд Сингапур орсон байна. Энэ улсад өдөр шөнийн хэзээ ч бүрэн хамгаалагдаж чаддаг гэжээ. Дараа нь Норвеги, Исланд, Финлянд улсууд орсон байна.

Узбекистан, Гонконг 91, Швейцари 90, Индонези 89, Дани 88 оноо тус тус авч аюулгүй орны эхээр оржээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404