“Монголбанк 95 жил“ мөнгөн зооснууд шинээр гарлаа
2019/01/15

 

Монгол Улсад банк, санхүүгийн систем  үүсч хөгжсөний 95 жилийн ой энэ жил тохиож байна. Үүнтэй холбогдуулан Монголбанк түүхэн ач холбогдол бүхий  тэмдэглэлт ойд зориулсан зоосны цувралуудаа “Монголбанк 95 жил“ мөнгөн зоосоор баяжууллаа.

"Монголбанк-95" зоос

"Банк 1924-2019" зоос

Уг мөнгөн зоос нь 999 сорьцтой 1 болон 5 унц байх бөгөөд нэг нь Ардын хувьсгалаас хойших үндэсний мөнгөн тэмдэгтийг онцолсон бол нөгөө нь  Монгол Улсад анх банк үүссэн 1924 оноос өнөөг хүртэлх 95 жилийн цаг хугацааг илэрхийлж 95 гэсэн Хүмүүн бичээс бүхий нүүртэй бүтээгджээ.

Үүнээс гадна Монголбанк “Арван хоёр жил” зоосны цувралаа “Монгол бодон” зоосоор нэмэгдүүллээ.

"Монгол бодон" зоос

Анхны зоосоо улиран одож буй Тийн унжлагат хэмээх шороон нохой жилд зориулан “Монгол банхар” хэмээн гаргасан билээ. Харин хоёр дахь зоосыг  17 дугаар жарны урвуулагч хэмээх шаргачин гахай жилд зориулан худалдаанд гаргалаа. Монгол Улсын хөвч тайгын зэрлэг бодон гахайг дүрсэлсэн уг зоос нь 1 унц жинтэй, 38.61 диаметртэй 999 сорьцын цул мөнгөөр цутгажээ.

Монголбанкнаас худалдаанд гаргаж буй дурсгалын зоосны мэдээллийг coin.mongolbank.mn сайтаас авна уу.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404