В.Путин, Шинзо Абэ нар энх тайвны гэрээний талаар хэлэлцэнэ
2019/01/15

ОХУ-ын Кремлийн веб сайтын мэдээлнээр энэ сарын 22-нд Москва хотноо ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин Японы ерөнхий сайд Шинзо Абетай хэлэлцээ хийж, Орос, Японы удирдагчид энх тайвны гэрээ, хоёр талын харилцаа, олон улсын асуудлаар ярилцахаар болжээ.

Орос, Японы удирдагчид улс төр, эдийн засаг, хүмүүнлэгийн салбарт хамтын ажиллагааны өнөөгийн байдал, хэтийн төлөвийг авч хэлэлцэх ажээ. Орос, Японы удирдагчид өнгөрсөн жил Сингапурт болсон Зүүн Азийн хамтын ажиллагааны удирдагчдын хурал, Аргентинд болсон Их хорийн дээд уулзалтын үеэр уулзсан юм. Эдгээр уулзалтын үр дүнг хэрэгжүүлэхийн тулд Путин, Абэ нар Орос, Японы энх тайвны гэрээ байгуулахад шаардлагатай асуудлуудын талаар ярилцана гэжээ.

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404