Польшийн Гданск хотын дарга халдлагад өртөн амиа алджээ
2019/01/15

Буяны арга хэмжээ зохион байгуулах үеэр Польшийн Гданск хотын дарга Павел Адамович халдлагад өртөн нас барсан байна.

Өдгөө 53 настай П.Адамовичийг олон зуун хүн цугласан буяны арга хэмжээний үеэр тайзан дээр зогсож байхад нь хутгатай этгээд халджээ. Цагдаагийн газрын ажилтнууд халдлага үйлдсэн 27 настай этгээдийг баривчилжээ. Уг этгээд урьд нь гэмт хэрэг үйлдэж байсан нь тогтоогдсон байна.“Гэмт этгээд тайзан дээр гарахын тулд сэтгүүлчийн үнэмлэх ашигласан байж магадгүй” хэмээн цагдаагийн ажилтнууд таамаглаж байгаа аж. Польшийн Ерөнхийлөгч Андрей Дуда амиа алдсан улс төрчийг оршуулах өдөр орон даяар гашуудал зарлана хэмээн мэдэгджээ. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404