90 настай эрдэмтэн Нобелийн шагналаа хураалгажээ
2019/01/14

АНУ-ын “Cold Spring Harbor” лаборатори Анагаах ухаан, физиологийн салбарт Нобелийн шагнал хүртэж байсан Жеймс Уотсоны хүндтэй цолуудыг нь хураан авчээ. Арьс өнгөөр ялгаварлан гадуурхсан мэдэгдэл хийсэнтэй нь холбогдуулан түүний Оливер Грейсийн нэрэмжит хүндэт профессор, гавьяат удирдагч зэрэг цолуудыг нь хураан авсан байна.

Өдгөө 90 настай эрдэмтэн “PBS” телевизийн баримтат кинонд олны дургүйцлийг хүргэжээ. “Уотсоны хэлсэн үг нь шинжлэх ухаанаар батлагдаагүй, түүний хувийн үзэл бодол бөгөөд түүний тайлбарыг зэмлэн буруушааж байна” гэж “Cold Spring Harbor” лабораторийн мэдэгдэлд дурджээ.

2007 онд “Cold Spring Harbor" лаборотори Уотсоныг өөр нэгэн ширүүн мэдэгдэл хийснийх нь улмаас захиргааны үүрэгт ажлаас нь чөлөөлж байжээ.  “Sunday Times” сонинд ярилцлага өгөх үеэрээ тэрбээр “Африкийн оршин суугчдын оюуны чадамж нь Европынхтой нийцэхгүй гэдгийг туршилт харуулдаг” гэж мэдэгдэж байсан аж.

Жеймс Уотсон нь Америкийн биологич юм. Тэрбээр 1953 онд Фрэнсис Крик, Морис Уилкинс нартай хамтран ДНХ-гийн молекулын бүтцүүдийг нээсэн бөгөөд энэхүү нээлтээрээ 9 жилийн дараа анагаах ухаан, физиологийн салбарт Нобелийн шагнал хүртэж байжээ. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404