Трамп Турк улсыг сүрдүүлэв
2019/01/14

Хэрэв Анкара Сирийн курдүүд рүү халдахаар шийдвэл Туркийн эсрэг эдийн засгийн арга хэмжээ авна гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгджээ.

"Сириэс цэргээ татах хожимдсон ажиллагааг эхлүүлцгээе. Сири дэх "Лалын улс" бүлэглэлийн үлдэгдэлд янз бүрийн цэгээс цохилт өгч устгая. Лалын улс бүлэглэл дахин сэргэх аваас ойролцоо байгаа баазуудаа ашиглан довтолно. Хэрэв Турк курдүүд рүү довтолбол тус улсын эдийн засгийг туйлдуулах арга хэмжээ авна" гэж Трамп Twitter хуудсандаа мэдэгдсэн байна. 

Трампын мэдэгдсэнээр, АНУ мөн “курдүүд Туркийг өдөөн хатгахгүй байхыг” хүсч байна. “Орос, Иран болон Сири улс бол Сири дэх “Лалын улс” бүлэглэлийг устгах АНУ-ын урт хугацааны бодлогын үр шимийг хүртэгчид юм. Бид ч мөн үүнээс ашиг хүртэнэ, гэхдээ цэргүүдээ гэрт нь хариулах цаг болсон. Эцэс төгсгөлгүй дайныг зогсооцгооё!” гэж Трамп мэдэгдэлдээ дурджээ.  

Ефрат мөрний зүүн хэсэгт, мөн хэрэв АНУ Сири дэх Курдын өөрийгөө батлан хамгаалах хүчнийг тус улсын Манжиб хотоос гаргахгүй бол Анкара тэдний эсрэг ажиллагаа явуулахад бэлэн байна гэж Туркийн Ерөнхийлөгч Тайип Эрдоган өмнө нь мэдэгджээ. Хожим нь тэрбээр 12 дугаар сарын 14-нд Трамптай утсаар ярьсныхаа дараа Сирид цэргийн ажиллагаа эхлүүлэх шийдвэрээ хойшлуулсныг мэдэгдсэн байна.

 

Сири дэх “Лалын улс” бүлэглэлийг ялсан гэж Трамп 2018 оны 12 дугаар сарын дундуур мэдэгдсэн билээ. Энэ бол Америкийн цэргүүд тус улсад байсны цорын ганц зорилго байсан гэж тэрбээр онцлон тэмдэглэсэн юм. Үүний дараа Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Сара Сандерс мэдээлэхдээ, АНУ Сириэс цэргээ татаж эхэлсэн, гэхдээ “Лалын улс”-ыг ялсан нь эвслийг тараана гэсэн үг биш юм гэжээ. Тус улс Сириэс цэргийн техникүүдээ гаргаж эхэлсэн тухай Fox News суваг цэргийн эх сурвалжийн мэдээллээс иш татан нэгдүгээр сарын 11-нд мэдээлсэн билээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404