Б.Хурцыг эргүүлэн татна
2019/01/14

УИХ дахь МАН- ын бүлэг өнөөдөр хуралдаж, хоёр асуудлаар байр сууриа нэгтгэсэн байна. Энэ талаар Бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдээлэл хийлээ. Тэрээр “Монгол улсыг төлөөлөх гурван элчин сайд Г.Тэнгэр, Н.Чимүүндарь, Б.Хурц нарыг эгүүлэн татах саналыг Гадаад харилцааны сайд оруулж ирснээр бүлэг дэмжсэн.Мөн УИХ- ын даргыг огцруулахтай холбоотой хуулийн төслийг энэ долоо хоногт багтаан батлах нь зүйтэй гэдэг байр сууринд санал нэгдлээ” гэсэн юм. 

Мөн энэ үеэр “УИХ гацахгүй учраас асуудлууд бүгд шийдэгдэнэ. Засгийн газрын хоёр гишүүнийг огцруулах асуудлыг энэ долоо хоногт шийднэ” хэмээн бүлгийн дарга мэдэгдлээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404