Ашигт малтмал гаргаж байгаа бүх боомтыг энэ онд камержуулна
2019/01/14

Төсвийн орлого анх удаа 10 их наядыг давсан тухай мэдээлэх үеэр Сангийн сайд Ч.Хүрэлбаатар ийн мэдэгдсэн юм. Тэрээр валютын ханшийг бууруулахын тулд ямар ажил хийж байгаа талаар сэтгүүлчийн асуултад дараах тайлбарыг өгчээ.

Хэчнээн доллар орж ирж байна, ямар аж ахуйн нэгж хаашаа хэдэн доллар шилжүүлж байгааг Монголбанк хянадаг. Өрийн зохист харьцааг барьж чадвал валютын ханш аажимдаа буурна. Ашигт малтмал гаргаж байгаа бүх боомтыг энэ онд камержуулна. Энэ хяналтыг хийвэл ашигт малтмалаас олох орлогоосоо валютын ханшийг тодорхой хэмжээгээр зохицуулна. Манай улс 2022 онд “Чингис” бондын нэг тэрбум ам.долларыг төлнө.

2019 онд Төсвийн алдагдлыг 1.9 их наяд төгрөгөөр тооцсон. Ашигтай ажиллаж байгаа юм бол заавал алдагдалтай төсөв батлах хэрэг байсан уу?

Төсөв боловсруулахдаа хэт өөдрөгөөр харах бус дундаж байдлаар орлогыг бодож хийсэн. Санхүүгийн сахилга батыг нэлээд сайн барихыг хичээсэн. Төсвийг алдагдалгүй батална гэдэг хамгийн оновчтой зүйл.

Үүнийг үе үеийн Засгийн газар дэмжих нь ойлгомжтой. Гэхдээ 2019, 2020, 2021, 2022 оныг авч үзвэл алдагдалтай батлахаас өөр аргагүй байгаа юм.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404