Төсвийн орлого түүхэндээ анх удаа 10 их наядыг давжээ
2019/01/14

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар төсвийн тэнцвэржүүлсэн орлого давсан талаар хэвлэлийнхэнд мэдээллээ. Тэрээр

“Түүхэндээ анх удаа 10 их наядыг давлаа. Батлагдсан төсвийн санхүүжилт 2018 онд 92 хувьтай байсан. Тэнцвэржүүлсэн тэнцэл анх удаа ашигтай гарлаа. Энэ жил яагаад ашигтай гарсан бэ гэхээр, төсвийн орлого 2 их наядаар нэмэгдсэн. Үүнээс уул уурхайгаас давж орж ирсэн орлого 670 гаруй тэрбум төгрөг. Бусад салбараас 1.3 их төгрөг нэмэгдсэн. Төсөв ашигтай гарахад бас нэг нөлөөлсөн зүйл нь зээлжих зэрэглэл нэмэгдсэн явдал юм. Монгол Улсын эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүд зөв байна гэж үзсэн учраас зээлжих зэрэглэл нэмэгдсэн. Дараагийн нэг зүйл нь төсвийн сахилга бат байв. Сүүлийн 10 орчим жил төсөвт байнга тодотгол хийдэг байсан. Төсөв тодотгох юм чинь тэр зардлыг гаргая гээд өмнө нь сахилга батгүй явдаг байсан. Энэ нь зардлуудыг нэмнэ гэсэн үг. 2018 онд төсөвт тодотгол хийгээгүй. Төсөв тодотгохгүйгээр явж болдог гэдгийг харуулж, цаашид төсвийн орлогыг зөв тооцож эхэлсэн. Дээр нь гарах зардлаа маш зөв тавьж орж ирдэг болсон. Энэ нь эдийн засгийн алдаатай бодлогыг болиулсан гэсэн үг. Эдийн засгийн идэвхжил голлож явагдсан” гэлээ.

Сангийн сайдын тодотгосноор 2018 онд НӨАТ-ын буцаан олголтод  600 гаруй мянган хүн хамрагдаж 78 тэрбум төгрөг авчээ. Энэ жил 808 мянган хүн 120 тэрбум төгрөр авахаар Сангийн яамнаас тооцоод байна. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн жилийнхээс 30 хувиар нэмэгдсэн аж. Энэ нь эдийн засгийн идэвхжлийг нэмэгдүүлсэн гэжүзэж байна.  Өөрөөр хэлбэл иргэдийн худалдан авалт нэмэгдсэн гэсэн үг. 

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “2018 онд Засгийн газар өндөр хүүтэй дотоод, гадаадын бонд аваагүй. Үнэт цаас гаргаагүй учраас бид зээлийн төлбөрөөс 100 гаруй тэрбум төгрөг хэмнэж чадсан. Өндөр хүүтэй, богино хугацаатай зээл аваагүй.

2019, 2020 онд өрийн томоохон төлөлт байхгүй. Хүүгийн төлбөрийг төсөвт ачаалал үүсгэхгүй байдлаар төлөхөөр тусгасан. Манай улсын нийт өрийн хэмжээ 21 их наяд төгрөг, ДНБ-д эзлэх хувь хэмжээ нь 60.9 хувь байгаа гэв.

 

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404