Фортуна Н.Батбаяр болон Б.Гарамгайбаатар нарт холбогдох хэргийг энэ сарын 25 нд шүүнэ
2019/01/10

УИХ-ын гишүүн асан Эдийн засгийн сайд асан Н.Батбаяр, болон Б.Гарамгайбаатар нарт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр боллоо. Шүүхээс энэ сарын 25-нд тэнд холбогдох хэргийн шүүх хурлыг товолсон байна. Хэргийг нэхэн сануулбал, Н.Батбаяр нь АН эрх барих үед Эдийн засгийн хөгжлийн сайдаар ажиллаж, "Чингис", "Самурай" бондын мөнгийг захиран зарцуулахдаа албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх хэрэгт буруутгагдан шалгагдсан юм. Харин Б.Гарамгайбаатарын хувьд бондын мөнгөнөөс их хэмжээний зээл авч өөрийн компани руугаа оруулсан, зээлээ эргэн төлөөгүй гэх асуудлаар шалгаж эхэлсэн байдаг. Экс гишүүдийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150.3, 263.2-т заасны дагуу яллагдагчаар татсан байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404