Үүссэн нөхцөл байдал ҮАБЗ-ийг хуралдуулахад хүргэв
2019/01/10

МАНАН-гийн эсрэг жагсаалын дундуур элдэв яриа дэгдэн үймээн дэгдээхийг оролдож байна хэмээн жагсаал зохион байгуулагчид мэдэгджээ.

"Монголд албан тушаалаас болж үймээн иргэний дайн болох шаардлагагүй. Энд ирэхэд бидний өмнөөс доромжлол үзүүлж байна. Та нар шиг юмнууд үүнийг шийддэггүй юм гээд 30 хуудас өнгөрсөн бүх хугацааныхаа ажлыг тайланг өгөх гэж оролдлоо. Бид түүнийг нь авсангүй. Дээр нь УИХ-ын гишүүн Мөнхбат, Номтойбаяр гээд зарим гишүүд зориуд энд хүмүүсийг цуглуулж тэднийг жагсагчдын эсрэг турхирч ард түмнийг хооронд нь мөргөлдүүлж цаанаа янз бүрийн цэргийн хүч бэлдсэн байгаа юм шиг байна. Ард түмнийг цус урсгаж дарах ийм шийдвэр гарсан гэдэг нь ойлгомжтой боллоо" хэмээн Л.Болд гишүүн мэдэгдлээ.

16:30 минутаас Ерөнхийлөгч Х.Баттулга Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг хуралдуулахаар болсон бөгөөд гишүүд тэмцлээ цааш үргэлжлүүлэхээр болсон.   Энэ талаар УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан "Ерөнхийлөгч Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлийг тэргүүлдэгийн хувьд тус зөвлөлийн гишүүдэд зар хүргэж, 16.30 цагаас үүсээд байгаа нөхцөл байдалтай уялдуулж Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлийг яаралтай хуралдуулъя гэж сая шийдлээ" гэв.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404